Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УОК-ийн Шуурхай штаб: Гадаадаас ирсэн иргэдээ 14 хоног тусгаарлана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

УОК-ийн Шуурхай штабын цаг үеийн мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр өглөө.

Улсын хэмжээнд тусгаарлалтын 35 байр ажиллаж байгаа бөгөөд 1169 иргэн тусгаарлагдаж байгаа юм байна. Эдгээр байранд 235 төрийн албан хаагч ажиллаж байгаа аж.

Үүнээс:

  • Нийслэлд 17 тусгаарлах байранд 977 хүн
  • Орон нутагт 18 байранд 192 хүн тусгаарлагдаж байгаа юм байна.

Сүүлийн 24 цагийн байдлаар 26 иргэнийг нэмж тусгаарласан бол 34 иргэн тусгаарлалтаас гарч, гэрийн ажигллатад шилжсэн байна.

Өнөөдрөөс эхлээд гадаадаас иргэдээ татан авах ажиллагаа эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор тусгаарлах байрны бэлэн байдлыг хангаж байна. Хуучин ашиглаж байсан байруудад БХ-ын сайдаар ахлуулсан ажлын хэсэг хяналт шалгалт хийгээд Шуурхай штабад зөвлөмж ирүүлсэн. Шадар сайд мөн зарим тусгаарлах байртай танилцсан. Энэ сардаа 4 удаагийн нислэг үйлдэж, 700 гаруй иргэн ирнэ. Тусгаарлан ажиглах арга хэмжээг 14 хоногийн хугацаатай хийхээр төлөвлөж байна.

Хөл хорионы дэглэмийн зэрэг буурсан. Ингэлээ гээд иргэд санаа амрах хэрэггүй. Амны хаалтаа авч, нус цэрээ гудамж талбайд хаяад явж болохгүй. Өмнө сахиж байсан дэглэмээ ягштал сахих шаардлагатай. Шадар сайдаар батлуулан гаргасан Халдвар хамгаалал сахих түр журмаа аж ахуйн нэгжүүд сахиарай гэдгийг хэлмээр байна.

Гэрийн тусгаарлалтад гарч байгаа иргэдэд зориулсан 20 заалттай зөвлөмж гаргасан. Үүнийгээ иргэдэд нэгд нэгэнгүй танилцуулаад гаргаж байна.

Б.Чойжилсүрэн: Эрдэнэтийн ашгийг төр татаж авч байгаа нь эцсийнх байгаасай
Б.Чойжилсүрэн: Эрдэнэтийн ашгийг төр татаж авч байгаа нь эцсийнх байгаасай
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.