Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Чойжилсүрэн: Эрдэнэтийн ашгийг төр татаж авч байгаа нь эцсийнх байгаасай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

 

Өчигдөр УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдаж, энэ долоо хоногт нэгдсэн чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэсэн. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн:

"2021 оны төсөл дээр үйлдвэрлэлийг дэмжих ямар нэг бодлого юу ч суугаагүй байна. Бид төрийн өмчит үйлдвэрийн газруудын татвар төлсний дараах цэвэр ашгаар ЕБС, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажилд санхүүүжүүлэх гэж байна. Жишээ нь, Эрдэнэт үйлдвэр дээр тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Эхний удаад үүнээс 500 сая гаруй доллар нь  одоо байгаа шугамаа өргөтгөх, баяжуулах үйлдвэрээ өргөтгөх, олборлолтын техникээ нэмэгдүүлэх гэх мэт ажлууд зайлшгүй тулчихсан. Үүний урдуур орж бид нар энэ төсвийн зарлагыг санхүүжүүлж эхэлбэл энэ дуусашгүй юм болно. Тэгэхээр УИХ-ын гишүүд бид нэг зүйлийг ойлгомоор байна. Энэ эхнийх бөгөөд эцсийнх байгаасай. Дахиж бид үйлдвэрүүдийн цэвэр ашгийг ийм зүйлд санхүүжүүлээд байвал энэ үйлдвэрүүд чинь удахгүй дампуурна" гэжээ.

 

 

“Болор цом” наадмын бүртгэл эхэллээ
“Болор цом” наадмын бүртгэл эхэллээ
 
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хороо ДЭМЖЛЭЭ
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хороо ДЭМЖЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.