Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ө.Батзул агсны ослын хэрэгт буруутгагдсан Ц.Отгонбатад 2 жилийн ял оноолоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 36 секунд

Улсын начин Ө.Батзул агсны амь нас хохирсон зам тээврийн ослын хэргийг шүүх хурал өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Улмаар эсрэг урсгалаас ирж мөргөлдсөн автомашины жолооч Ц.Отгонбатыг Эрүүгийн хуулийн 27.10-3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн хэрэгт буруутган, 2 жилийн хорих ял оноож шийдвэрлэсэн байна.

Хэргийг эргэн сануулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Улсын начин Ө.Батзул өнгөрсөн оны долдугаар сарын 30-ны өдөр зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хэрэг гарсан.

Ө.Батзул нь 1994 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумд төрж бага наснаасаа үндэсний бөхөөр хичээллэхдээ үндэсний бөхөөр 2016 онд “Аймгийн харцага”, 2020 онд “Аймгийн арслан”, 2022 онд “Монгол Улсын начин” цол тус тус хүртсэн билээ.

Бөхийн чөлөөт барилдаанаар хичээллэн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой "Мөнгөн медаль", Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт тавдугаар байр, Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан, олон улсын хэмжээний мастер цолтой, уран хурц, түргэн шуурхай барилдаантай бөх байсан юм.

Э.Болормаа: Халзан бүрэгтэйн сонсголыг ганцхан Ховд аймгийнханд хамаатай асуудал гэж бүү хараасай
Э.Болормаа: Халзан бүрэгтэйн сонсголыг ганцхан Ховд аймгийнханд хамаатай асуудал гэж бүү хараасай
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.