Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Даваасүрэн: Попрол хий хоосон лоозонгоор 30 жил амьдарлаа. Хаа хаанаа ойлгох цаг болжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

Өнгөрөгч оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр Хөвсгөл аймгийн 20 суманд хэрэгжүүлж буй 16.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий бяслагийн үйлдвэрийн төсөлтэй холбоотой шүүмжлэл гарч байсан. Тэгвэл эл төслийн хүрээнд баригдсан үйлдвэрийн үйлдвэрлэсэн бяслагийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн цахим хуудаснаа ийнхүү нийтэлжээ.

Тэрбээр "Хөвсгөл, Тосонцэнгэл сумын бяслаг. Үйлдвэрлэсэн Зөөхий нь үнэхээр амттай болжээ. Цагаан алт болсон сүүгээ боловсруулбал цул доллар болно. Монголын 30 сая хээлтэгч малаас өдөрт дор хаяж 30 сая литр сүү саахад л 15 сая доллар, сардаа 450 сая доллар болно шүү дээ, Ийм их мөнгөө л бид ашиглаж чадахгүй нүүрснээс хамаарсан Эдийн засагтай байж байна. 35 сая малтай Уругвай сүүнээсээ 800 сая доллар олж байна. Попрол хий хоосон лоозонгоор 30 жил амьдарлаа хаа хаанаа ойлгох цаг болжээ. Дээдсүүд нь ч, доодсууд нь ч бүгд залхуу баялаг бүтээхийн төлөө бус халамж тарааж, авах сэтгэхүйтэй байна даа. Үүнийгээ өөрчлөхгүй бол яаж хөгжих билээ. Иргэд нь дарга нараасаа халамж бус ажлын байр орлого нэхдэг болсоны дараа амьдрал өөрчлөгдөнө өө" гэв.

E-Mongolia цахим систем шинэчилсэн 5.0 хувилбарт шилжлээ
E-Mongolia цахим систем шинэчилсэн 5.0 хувилбарт шилжлээ
 
SOCIAL POP: Д.Мөнх-Эрдэнийг хөтлөгчөөр захиалсан Төрийн байгууллагад О.Хангай аварга өвлийн өвгөн болж очно гэв
SOCIAL POP: Д.Мөнх-Эрдэнийг хөтлөгчөөр захиалсан Төрийн байгууллагад О.Хангай аварга өвлийн өвгөн болж очно гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.