Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан аварга Б.Бат-Эрдэнийн нэрэмжит өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдаан болно

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 50 секунд

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, ХХ зууны манлай дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн нэрэмжит 2025 оны өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах барилдааныг зохион байгуулахаар болжээ.

Барилдаан ирэх аравдугаар сарын 21-25-нд Хэнтий аймгийн Чингис хотод болно. Өсвөрийн барилдааныг 16, 17, 18 насны ангиллаар зохион байгуулах бөгөөд “Е” серийн гадаад паспорт авсан хөвгүүд оролцох аж.

16 насанд: 2009.01.01-2009.12.31-ний хооронд төрсөн хөвгүүд,

17 насанд: 2008.01.01-2008.12.31-ний хооронд төрсөн хөвгүүд,

18 насанд: 2007.01.01-2007.12.31-ний хооронд төрсөн хөвгүүд тус тус барилдана.

Залуучуудын барилдаанд:

19-20 нас: 2005.01.01-2006.12.31-нд төрсөн залуучуудыг оролцуулахаар удирдамжид тусгасан байна.

“Ном унших соёлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ“
“Ном унших соёлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ“
 
БҮТ: “Нохой гэрт хүн урдаггүй” өгүүллэг гэр бүл, амьдрал, ажил, нийгэм хамт олон цаашлаад улс орон, эх дэлхийнхээ эзэн нь байх юм гэдгийг сануулсан утга бүхий зохиол