Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Батлан хамгаалахын сайдын шийдвэрээр эрэн хайх ажиллагаанд техник хэрэгсэл илгээлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Хөвсгөл аймгийн Тариалан суманд хоёр настай хүүхэд сураггүй алга болсноос хойш дөрөв дэх өдрөө эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж буй. Эрэн хайх ажиллагаанд эрэлч ноход, онцгой байдлын нисдэг тэрэг зэргийг ашиглаж байгаа юм.

Тэгвэл Батлан хамгаалахын сайд Д.Батлутын шийдвэрээр эрэн хайх ажиллагаанд Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангиас есөн хүний бүрэлдэхүүнтэй гурван техник, цэргийн хээрийн гал тогооны 2 ком хэрэгслийг илгээлээ.

Хөвсгөл аймгийн удирдлагуудтай хоблогдож нөхцөл байдлыг тодруулан, шаардлагатай дэмжлэгийг асуухад “Хүн хүч хангалттай, эрлийн багийг хооллох гал тогоо хэрэгтэй байна” гэж санал гаргасны дагуу 300 орчим хүнийг хооллох хүнсний материал, баг бүрэлдэхүүнийг илгээж буй нь энэ аж.

А.Ариунзаяа: Гишүүдээ сонсдог, эв нэгдлийг хангадаг хүн намын даргаар сонгогдох ёстой
А.Ариунзаяа: Гишүүдээ сонсдог, эв нэгдлийг хангадаг хүн намын даргаар сонгогдох ёстой
 
“Улаанбаатар хот - Дундговь аймгийн Сайнцагаан сум – Улаанбаатар хот” үйлчилгээний цагийн хуваарь өөрчлөгдлөө
“Улаанбаатар хот - Дундговь аймгийн Сайнцагаан сум – Улаанбаатар хот” үйлчилгээний цагийн хуваарь өөрчлөгдлөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.