
УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал "Оюутолгой дээр байгаа 12 тэрбум ам.долларын зээлийн 11 хувийн хүүг 3 хувиар бууруулахад 1.4 ИХ НАЯД төгрөг буюу ахмадын тэтгэврийг 22 ХУВИАР нэмэх хэмжээний мөнгө яригдана" гэв. Түүний илэрхийлсэн байр суурьтай холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "Оюутолгойн гэрээнд энэ жил өөрчлөлт оруулах ёстой. Хугацаандаа багтааж гэрээнд өөрчлөлт оруулахад О.Батнайрамдал гишүүнээр ахлуулсан түр хороо, ЗГ-аас гарсан ажлын хэсэг идэвхтэй ажиллах хэрэгтэй" гэлээ.