Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Цомхтгол хийнэ гэхээр бүгдийг нь “тайрч хаяад”, бүх түвшинд 9 хувиар цомхтгоно гэж байгаа юм БИШ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Энэ үеэр төрийн албаны цомхтголтой холбоотойгоор ЭЗХ-ийн сайд Н.Учрал "Цомхтгол хийнэ гэхээр бүгдийг нь “тайрч хаяад”, бүх түвшинд 9 хувийн цомхтгоно гэж байгаа юм БИШ. Өнгөрсөн хугацаанд хийсэн цомхтголоор хэн нэгний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр төсвөөс 815.5 тэрбум төгрөгийг хэмнэсэн" гэв.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.