Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Жигшүүрт хэргийг хууль, шүүхийн байгууллага онцгой анхаарч, гэмт этгээдэд ял завшуулахгүй, хууль дээдлэх зарчмыг ягштал баримталж ажиллах ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 53 секунд

16 настай охины хэрэгт хууль, шүүхийн байгууллага онцгой анхаарч, гэмт этгээдэд ял завшуулахгүй, хууль дээдлэх зарчмыг ягштал баримталж ажиллах ёстой гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хуудсаараа дамжуулан дөнгөж сая мэдэгдлээ. Тодруулбал тэрбээр, "Сүүлийн үед нийгмийг цочирдуулсан онц ноцтой гэмт хэргийн талаарх мэдээ мэдээлэл олон нийтийн дунд гарч ард иргэдийг түгшээж буйд сэтгэл зовниж байна.

Энэхүү жигшүүрт хэргийн үнэн мөнийг олж тогтооход хууль шүүхийн байгууллага онцгой анхаарч, гэмт этгээдэд ял завшуулахгүй, гагцхүү хууль дээдлэх зарчмыг ягштал баримталж ажиллах ёстой.

Мөн үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй олон нийтэд хүргэх нь нэн чухал юм" гэлээ.

БОКСЫН ДАШТ: А.Баттулга ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
БОКСЫН ДАШТ: А.Баттулга ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.