Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Dallas Mavericks” баг бэртлийн асуудалтайгаар бэлтгэлээ эхэлнэ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
2 минут 9 секунд

“Dallas Mavericks” баг 2025-2026 оны улиралд шинэ бүрэлдэхүүнтэй, өндөр хүлээлттэйгээр улирлаа нээх гэж байгаа ч бэртлийн асуудал багагүй сорилт дагуулж байна.

Tус баг нь энэ сарын 29-нд бэлтгэлээ эхлүүлж, аравдугаар сарын 6-нд “Oklahoma City Thunder”-ийн эсрэг улирлын өмнөх тоглолтоо хийнэ. Харин шинэ улирлаа аравдугаар сарын 22-нд талбай дээрээ “San Antonio Spurs”-ийн эсрэг нээхээр товлогджээ.

Тэгвэл багийн гол тоглогч Anthony Davis долдугаар сард нүдний торлог бүрхэвчийн хагалгаанд орсон бөгөөд багийн зүгээс түүнийг есдүгээр сарын 29-нд эхлэх багийн бэлтгэлийн цугларалтад бэлэн байх боломжтой гэж үзэж байгаа. Davis өнгөрсөн улиралд “Los Angeles Lakers”-ээс солилцоогоор ирж “Mavs”-ийн төлөө ердөө 9 тоглолтод оролцон 20 оноо, 10.1 самбар, 4.4 дамжуулалт дунджилж байсан юм.

Үүнээс гадна Dereck Lively II хөлөндөө ясны ургацаг авах хагалгаанд орсон ч улирлын өмнөх бэлтгэлдээ амжиж эргэн ирэх төлөвтэй байна. Тэрбээр өнгөрсөн улиралд хөлний асуудлаас болж 36 тоглолтод оролцож 46 тоглолтыг өнжсөн.

Харин хамгийн том цохилт нь Kyrie Irving-ийн бэртэл болоод байгаа юм. Тэрбээр гуравдугаар сарын 3-нд “Sacramento Kings”-тэй тоглох үеэрээ өвдөгний ACL шөрмөсөө тасалсан бөгөөд 2026 оны нэгдүгээр сараас нааш эргэн ирэх боломжгүй болсон.

Өнгөрсөн улиралд Лука Дончичийн арилжааны дараах үймээн дунд байсан “Mavs” драфтын сугалаагаар ёндоор ч супер авьяастан гэгдээд буй Cooper Flagg-ийг сонгосон нь шинэ эхлэлийн итгэлийг төрүүлж байгаа юм. Cooper Flagg ирэх улиралд бүх багийн анхаарлын төвд байх бол Mavericks-ийн амжилт гол тоглогчдын эрүүл мэндээс ихээхэн хамаарах бололтой.

Э.Ариунтөгс

ТАНИЛЦ: Ирэх 7 хоногийн чуулган, байнгын хороо, намуудын бүлгийн хуваарь
ТАНИЛЦ: Ирэх 7 хоногийн чуулган, байнгын хороо, намуудын бүлгийн хуваарь
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.