Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд спорт цогцолборын бүтээн байгуулалтыг ашиглалтад орууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил дуусаж, улсын комисст хүлээлгэн өглөө. Нийт 2.1 га талбай бүхий тус спорт цогцолбор нь хөл бөмбөгийн талбай, 3х3 болон 5х5 сагсан бөмбөгийн талбай, газрын теннисний хоёр талбай, зургаан эгнээтэй гүйлтийн замтай. Үүнээс гадна хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг болон бусад тохижилтын ажлыг хийж дуусгалаа. Шинэ спорт цогцолбор ашиглалтад орсноор хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир, спортоор тогтмол хичээллэх таатай орчин нөхцөл бүрдэж байна.

Тус бүтээн байгуулалтын ажлыг "Аглут" ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Ulaanbaatar Amazons баг Шанхайд болох 3x3 сагсан бөмбөгийн финалд өрсөлдөнө
Ulaanbaatar Amazons баг Шанхайд болох 3x3 сагсан бөмбөгийн финалд өрсөлдөнө
 
Л.Оюун-Эрдэнэ “Бодь Интернэшнл“ ХХК-ийн Хуулийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ“ гэж бичигдсэн ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн хурлын тэмдэглэлийг ДЭЛГЭЛЭЭ
Л.Оюун-Эрдэнэ “Бодь Интернэшнл“ ХХК-ийн Хуулийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ“ гэж бичигдсэн ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн хурлын тэмдэглэлийг ДЭЛГЭЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.