Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ulaanbaatar Amazons баг Шанхайд болох 3x3 сагсан бөмбөгийн финалд өрсөлдөнө

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
0 минут 42 секунд

Монголын эмэгтэйчүүдийн 3x3 сагсан бөмбөгийн хүчирхэг багуудын нэг Ulaanbaatar Amazons энэ сарын 13-наас БНХАУ-ын Шанхай хотноо эхлэх “FIBA 3x3 Women’s Series Finals 2025” тэмцээнд өрсөлдөхөөр бэлтгэлээ базаагаад байна.

Тус багийн бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, Б.Болор-Эрдэнэ, О.Хулан, Amari Robinson (АНУ-ын гаралтай, Монголын иргэншилтэй тоглогч) нар багтжээ. Энэхүү тэмцээнд дэлхийн шилдэг 8 баг урилгаар оролцож, финалын аваргыг тодруулдаг журамтай.

Ulaanbaatar Amazons баг тэмцээний эхний тоглолтоо энэ сарын 13-ны 15:50 цагт Испанийн үндэсний шигшээ багийн эсрэг хийнэ.

Э.Ариунтөгс

Дэлхийн 68 орны төлөөлөл чуулсан “Сөүлийн батлан хамгаалахын яриа хэлэлцээ”-д Батлан хамгаалахын сайд Д.Батлут оролцлоо
Дэлхийн 68 орны төлөөлөл чуулсан “Сөүлийн батлан хамгаалахын яриа хэлэлцээ”-д Батлан хамгаалахын сайд Д.Батлут оролцлоо
 
COP17 хурлын хөх бүс дэх түр угсрах барилга байгууламж барих ерөнхий гүйцэтгэгчээр Францад төвтэй компани шалгарлаа
COP17 хурлын хөх бүс дэх түр угсрах барилга байгууламж барих ерөнхий гүйцэтгэгчээр Францад төвтэй компани шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.