Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарласан хугацааг 3 хоногоор сунгажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул суманд тарваган тахлын 3 тохиолдол батлагдаж, нэг хүн нас бараад буй. Мөн 22 хүний хариу эерэг гарч, эмнэлэг нь "Улаан бүс" болоод буй. Тиймээс тус сумдаас гарах зорчих хөдөлгөөнийг 72 цагийн хугацаагаар хязгаарлаад байсан. Тэгвэл түр зогсоосон хугацааг 3 хоногоор сунган, 9 дүгээр сарын 13-ны өдрийн 23:00 цаг хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Тиймээс тарваган тахлын голомтод бүс нутагт зорчих хөдөлгөөн үйлдэхгүй байх, халдвар хамгааллын дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг мөрдөхийг иргэдэд уриалж байна.

ШУУРХАЙ: Шүүхээс хохирогчид хилийн хориг тавихаас татгалзжээ
ШУУРХАЙ: Шүүхээс хохирогчид хилийн хориг тавихаас татгалзжээ
 
Л.Оюун-Эрдэнэ “Бодь Интернэшнл“ ХХК-ийн Хуулийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ“ гэж бичигдсэн ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн хурлын тэмдэглэлийг ДЭЛГЭЛЭЭ
Л.Оюун-Эрдэнэ “Бодь Интернэшнл“ ХХК-ийн Хуулийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ“ гэж бичигдсэн ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн хурлын тэмдэглэлийг ДЭЛГЭЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.