Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг өнөөдрөөс буулгана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Өнгөрсөн 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө БЗД-ийн нутаг дэвсгэр, Дүнжингарав худалдааны төвийн урд замд газ тээвэрлэж явсан ачааны машин суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас гал гарч дэлбэрэлт үүсэн, их хэмжээний хохирол учирсан байдаг. Дэлбэрэлтийн улмаас энгийн иргэн, онцгой байдлын алба хаагчид гээд нийт долоон хүн амиа алдаж, замын ойролцоох 207 дугаар байр шатаж оршин суугчид нь орон гэргүй болсон юм.

Үүнээс хойш нэг жил хагасын хугацаанд тухайн байрыг хэзээ буулгах нь тодорхойгүй, оршин суугчид нь хэдий болтол түрээсийн байр хэсэх нь бүрхэг байлаа. Тэгвэл тухайн орон сууцыг өнөөдрөөс буулгаж эхлэх талаар албаны эх сурвалж мэдээллээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.