Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Зам тавьж өгөөд, байнга баруун эргэх боломжтой уулзварууд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Нийслэлийн зарим боломжит уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх үүднээс энэ сарын 8-ны даваа гарагаас эхлэн дараах 11 уулзварт явган зорчигч, бусад чиглэлийн тээврийн хэрэгслүүдэд зам тавьж өгөөд, байнга баруун эргэх боломжтой 11 уулзварын мэдээллийг ЗХУТ-өөс танилцууллаа. Тодруулбал,

-10-р хорооллын уулзвар /Зүүн болон урд талаас баруун эргэх/

-3-р эмнэлгийн баруун хойд уулзвар /Хойд талаас баруун эргэх/

-Саппорогийн уулзвар /Зүүн болон баруун талаас баруун эргэх/

-Тасганы овооны уулзвар /Зүүн болон баруун талаас баруун эргэх/

-Хайлаастын уулзвар /Урд талаас баруун эргэх/

-Их Монголын уулзвар /Урд талаас баруун эргэх/

-ЭХЭМҮТ-ийн баруун урд уулзвар /Зүүн болон хойд талаас баруун эргэх/

-Зүүн 4 замын уулзвар /Зүүн болон баруун талаас баруун эргэх/

-32-ын уулзвар /Дөрвөн талаасаа баруун эргэх/

-Гэндэнгийн уулзвар /Зүүн болон урд талаас баруун эргэх/

-Зайсангийн "Оргил"-ын уулзвар /Зүүн талаас баруун эргэх/ багтаж буй аж.

Сэлэнгэ Бодонс баг шинэ бүрэлдэхүүнтэйгээр аварга авч чадах уу
Сэлэнгэ Бодонс баг шинэ бүрэлдэхүүнтэйгээр аварга авч чадах уу
 
Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит нийт 20 сая төгрөгийн шагналын сантай “Бага тэнгэр наадам” ирэх сарын 14-нд болно
Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит нийт 20 сая төгрөгийн шагналын сантай “Бага тэнгэр наадам” ирэх сарын 14-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.