Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Амарсанаа: МАН-ын Их хурлыг ямар нэгэн албан тушаалын наймаагаар барьцаалж, хууль бус үйлдлээ замхруулахаар яваад байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 54 секунд

МАН-ын залуучууд Их хурал, Бага хурлыг нэн даруй хуралдуулж намын дараагийн даргаа яаралтай сонгох шаардлагыг УЗ, ЕНБД хүргүүллээ.

Энэ үеэр МАН-ын гишүүн Б.Амарсанаа "МАН-ын удирдлагуудтай холбоотой асуудлаар Монгол Улсын Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорч, шинэ Засгийн газар байгуулагдаад ажиллаж байна. Зуны энэ хугацаанд улс даяараа наадамлаж, амраад ирсэн. Одоо улс орныхоо ажилд дарга, цэрэггүй анхаарч эхэлж байна.

Бүх намууд төлөөллийнхөө байгууллагуудыг хуралдуулж байна. Гэтэл манай намын ИХ хурал хуралдахгүй, тодорхойгүй шалтгаанаар хойшлоод байна. Манай намын түүхэнд ээлжит хурлаа зарлаж чадахгүй асуудал огт болж байгаагүй. Анх удаа ийм асуудалтай тулгарч байна. Энэ нь жирийн гишүүдийн хувьд намын удирдлагууддаа итгэл алдах нөхцлийг бүрдүүлж байгаад харамсалтай байна. Тиймээс ойрын хугацаанд намын Удирдах зөвлөлийг хуралдуулж, түүнээсээ Бага хурлаа хуралдуулж, Бага хурлаасаа ажлын хэсэг байгуулж, намын ээлжит ИХ хурлыг яаралтай хуралдуул гэх шаардлагыг намын удирдлагуудад хүргүүлж байна.

Намын их хурлыг ямар нэгэн албан тушаалаар барьцаалах, эсвэл хийсэн үйлдсэн хууль бус үйлдлээ замхаруулах байдал явагдаад байгаа юм биш гэх хардлага ч байна. АН сая хурлаа хийж даргаа сонголоо. Мэдээж бүх зүйл нь цагаан болчихгүй ч дотооддоо эв зүйгээ олоод, сонгогчдод эерэг мессежтэй байж чадлаа. Улстөрийн сайн рейтингийнхээ үзүүлэлтээр АН МАН-аас илүү гараад явчихлаа " гэлээ.

Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг IREX програм ашиглан, камерын хяналтаар зөрчлийг арилгаж, торгож байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг IREX програм ашиглан, камерын хяналтаар зөрчлийг арилгаж, торгож байна
 
“MONGOLIA–KOREA URBAN FORUM-2025” зохион байгуулагдаж байна
“MONGOLIA–KOREA URBAN FORUM-2025” зохион байгуулагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.