Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гарын салаагаар урсаж буй улсын төсвийн зардал 2016 онд 9.4 их наяд байсан бол 2026 онд 32.9 их наяд боллоо. Энэ хэрээр ард түмний амьдрал сайжирсангүй“

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 52 секунд

Даваа гарагт Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж эхлээд байгаа юм. Тухайлбал УИХ-ын гишүүн Ө.Шижир "2026 оны улсын төсвийг өчигдөр хүлээж аваад өнөөдөр сууж байна. Ганцхан 2026 оны гэлтгүй сүүлийн 10 жилийн улсын төсвийн урсгал зардлын тэлэлт, хөрөнгө оруулалтын оновчгүй байдлаас үүдэж төсвийн зардал жил бүр хэдэн их наядаар нэмэгдсээр байна.

Тухайлбал, миний бие сүүлийн 10 жилийн хугацаанд улсын төсвөөс зөвхөн соёлын ордон, музей, театр, нэг цэгийн үйлчилгээ, ЗДТГ-ын байр орон сууц, татвар, нийгмийн даатгалын барилга гээд 939 барилгын төсөлд нийтдээ 1.6 их наяд төгрөг зарцуулж байгаа төсөв дээр ажиллаж байна. Энэ бүхэн нь эргээд улсын төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлж, төсвийн хөрөнгө оруулалтыг багасгаж олсон орлогынхоо ихэнхийг зардал болгож нийгмийн суурь салбарын хөгжилд хүрэлцэхгүй явсаар өдийг хүрлээ. Үүнд эмнэлэг, сургууль, цэцэрлэг, дотуур байр, цагдаа, онцгой байдал гээд эдгээр байгууллагуудын хөрөнгө оруулалт багтаагүй болно.

Ганцхан жишээ хэлэхэд 2012 онд анхны төсөвт өртөг нь 5.1 тэрбумаар батлагдаж, өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байж төсөвт өртөг нь 26 тэрбум болсон жишээ ч байна.

Гарын салаагаар хяналтгүй урсаж буй улсын төсвийн зардал 2016 онд 9.4 их наяд байсан бол 2025 онд 35.8 их наяд, 2026 онд 32.9 их наяд боллоо. Зардал нэмэгдэхийн хэрээр ард түмний амьдрал сайжирсангүй.

Иймээс төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын бодлого дээр бодит дүгнэлт хийх шаардлага нэн чухал байна. Та бүхэн УИХ-ын цахим хуудсаар орж төсөвтэй танилцаарай. Энэ доорхи жишээ ганцхан жишээ. Энэ мэт сүүлийн 10 жилээр хийсэн дүгнэлтээ танилцуулна. Бидний мөнгө бидний мөнгө биш тэдни мөнгө байсанг харуулна. Зураг дээрхи ганцхан жишээ дээр дурдсан,анх 5.1 тэрбумаар батлагдаад 14н жилийн дараа 26 тэрбум болсон түүх…энэ мэт улсын төсвийн сүүлийн 10 жилээр бэлдсэн танилцуулгаа аа та нартаа танилцуулна. МАН засаг бариад 10 жил боллоо" гэжээ.

ДЭЭД ШҮҮХ: Л.Гантөмөрөөс АН-ын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл ирүүлсэн
ДЭЭД ШҮҮХ: Л.Гантөмөрөөс АН-ын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл ирүүлсэн
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.