Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан-Уул аймгийн “GS-25” дэлгүүрт маргаан үүсгэсэн этгээдийг эрүүлжүүлэхэд хүргэсний дараа ихэр нь дэлгүүрийн ажилтны биед халдахыг завджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн долоодугаар сарын 04-нд бүртгэгдсэн байна.

Уг дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид очиход, хоёр этгээд маргалдан хоорондоо зууралдсан байдалтай байсан бөгөөд алба хаагчид зөрчил гаргасан гэх этгээдийг эрүүлжүүлэх байранд хүргэсэн аж. Энэхүү үйл явдлын дараа зөрчил гаргасан этгээдийн ихэр нь тус дэлгүүрт очиж, ажилтны биед халдахыг завдсаныг мөн саатуулах арга хэмжээг авчээ.

Зөрчил гаргасан этгээдүүд нь алба хаагчийн дэргэд дэлгүүрийн ажилтны биед халдаагүй, хуульд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх зүйн үндэслэл бүрдээгүй байна. Иргэдээс гаргасан гомдлын дагуу явуулсан албаны шалгалтаар алба хаагч үүргээ хэвийн гүйцэтгэсэн гэх мэдээллийг ЦЕГ-ын ХМТ-өөс өглөө.

О.Цогтгэрэл: Ардчилсан нам давхар, дараалж ялах амбицтай байх ёстой
О.Цогтгэрэл: Ардчилсан нам давхар, дараалж ялах амбицтай байх ёстой
 
О.Наранзул ой тогтоолын дэлхийн аварга болж, 10 сая төгрөгийн эзэн болжээ
О.Наранзул ой тогтоолын дэлхийн аварга болж, 10 сая төгрөгийн эзэн болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.