Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуурсан үедээ хүний аминд хүрч, хохирогчийг хуучин булшны нүхэнд булсан байжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 23 секунд

May be an image of ambulance, car, street and text

Бусдын амь насыг хохироож, гэмт үйлдлээ нуун дарагдуулсан үйлдлийг илрүүлжээ. Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А-тай хамт архидан согтуурч байхдаа үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас бусдын амь насыг хохироож, гэмт үйлдлээ нуух зорилгоор хохирогчийг тус дүүрэгт байх оршуулгын газарт хуучин булшны нүхэнд булсан байсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Энэ оны эхний 7 дугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд “Хүний амь насыг хохироосон” 102 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.

Цагдаагийн байгууллагад шалгагдаж буй "Хүнийг алах" гэмт хэргийн дийлэнх нь иргэд ахуйн хүрээнд архидан согтуурч, өөрийн үйлдлээ удирдан хянах чадваргүй болсон үедээ бусдын амь насыг хохироосон байх нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж гэмт хэрэг, зөрчил болон аливаа болзошгүй эрсдэлээс өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

А.Баяр: 191 дүгээр цэцэрлэгийн тохижилт, тавилгын асуудлыг хичээл эхлэхээс өмнө бүрэн шийдэхийг үүрэг болголоо
А.Баяр: 191 дүгээр цэцэрлэгийн тохижилт, тавилгын асуудлыг хичээл эхлэхээс өмнө бүрэн шийдэхийг үүрэг болголоо
 
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.