Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхэлдэйн театрынхан БНСУ-ын багш нараас “Жижиг хүүхэлдэйн театр“-ын бүтээлийн сургалт авч байна

Огноо
Унших
2 минут 9 секунд

Соёлын яам БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран хэрэгжүүлж буй соёл, урлагийн боловсролын хөгжлийн "ODA" төсөл гурав дахь дахь жилдээ Монгол Улсын хүүхэлдэйн театрт хэрэгжиж байна. Энэ жил "Жижиг хүүхэлдэйн театр"-ын бүтээлийн сургалт орж байгаа бөгөөд Монгол Улсын хүүхэлдэйн театр болон Дундговь аймгийн "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театр, МХО, Muppet theatre, Roma theatre, СУИС-ийг Хүүхэлдэйн жүжигчин мэргэжлээр суралцаж төгссөн залуу уран бүтээлчид оролцож байна.

3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг төсөл нь 2025.06.16-аас 06.27-ний өдрийг дуустал Монгол улсын хүүхэлдэйн театрт "Жижиг хүүхэлдэйн театр" сэдвийн хүрээнд явагдах юм.

Энэ төсөл нь өнгөрсөн 2024 онд Хүүхэлдэйн урлагийн эртний нэг төрөл болох сүүдрийн хүүхэлдэйн хамгийн сүүлийн үеийн трэнд, арга барил, түүний түүх, онцлог, гэрэл сүүдрийг ашиглах арга зүй, сүүдрийн жүжиг найруулах ур чадвар гэсэн онол, практик хосолсон хэлбэрээр хэрэгжиж, бодитой үр дүн өгсөн гэдгийг уран бүтээлчид онцолж байна. Тодруулж хэлбэл, Монгол Улсын хүүхэлдэйн театрынхан ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулагдсан “Байкальский Талисман” үндэсний театрын олон улсын III наадамд “Морин хуур” хүүхэлдэйн жүжгээр амжилттай оролцоод иржээ.

Мөн тус жүжиг “Гэгээн муза-18” олон улсын театрын наадмын Хүүхэлдэйн жүжгийн төрөлд шилдгээр шалгарсан юм.

Энэ мэтчилэн "ODA" төслийн хүрээнд сурч мэдсэн зүйлсээ Улсын хүүхэлдэйн театрынхан уран бүтээлдээ тусгаж, амжилт гаргасаар байгаа юм.

Энэ жил дэлхийд тренд болоод буй "Жижиг хүүхэлдэйн театр"-ын талаар туршлага судалж, жижигсэгсэн театрын шинэхэн бүтээлүүдээр хүүхэд багачуудтайгаа уулзах өдрийг хүлээх л үлдлээ.

М.Оюунчимэг: Ерөнхий сайд Г.Занданшатарын ЗГ-т хуучин 8 сайд улирч, 8 сайд шинээр орж ирж байна
М.Оюунчимэг: Ерөнхий сайд Г.Занданшатарын ЗГ-т хуучин 8 сайд улирч, 8 сайд шинээр орж ирж байна
 
З.Энхболд: Менежментийн төлбөрийн 3 болон 6 хувийг хамгийн их зүтгүүлж батлуулсан хүн бол С.БАЯРЦОГТ
З.Энхболд: Менежментийн төлбөрийн 3 болон 6 хувийг хамгийн их зүтгүүлж батлуулсан хүн бол С.БАЯРЦОГТ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.