Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сайжруулсан түлш шуудай нь 900 төгрөг болж хямдарлаа

Огноо
Унших
1 минут 6 секунд

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ. Энэ үеэр сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувь бууруулсан талаар мэдээллээ. Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь бууруулаад байсан юм. 

Тэрээр "Шахмал түлшний зөрүүний санхүүжилтийг "Эрдэнэс Таван толгой" компани хийнэ. Нэг ёсондоо байгалийн баялгаа ард түмэн хүртэж байна гэж ойлгож болно. Ингэснээр айл өрх, ААН, бизнес эрхлэгчдэд томоохон дэмжлэг үзүүлж байна.  Нөгөөтэйгүүр суурь үнийг чөлөөлж байна гэсэн үг. Гэхдээ ингэлээ гээд өргөн хэрэглээ, хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэ нэмэгдэх учиргүй" гэлээ. 

Энэ талаар БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл "Иргэдэд сайжруулсан шахмал түлшийг үнэгүй олгож байна. 75 хувь хямдруулж 900 төгрөгөөр худалдаалснаар хүмүүс зөвхөн савлагааны үнийг төлөөд түлшээ авах боломж бүрдэж байгаа юм" гэлээ.

У.Хүрэлсүх: Цахилгаан, дулааны төлбөрийг тэглэлээ
У.Хүрэлсүх: Цахилгаан, дулааны төлбөрийг тэглэлээ
 
“Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц”-д Монгол Улс нэгдлээ
“Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц”-д Монгол Улс нэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.