Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын ҮБХ-ны хуралтай холбоотойгоор Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл хуралдлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаантай холбоотойгоор намын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл өнөөдөр хуралдлаа.

Хуралдаанаар Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулсан намын Үндсэн дүрмийг хэлэлцэв. Учир нь 2023 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намууд энэ онд багтаж Үндсэн дүрэм, хөтөлбөрөө шинэчлэн боловсруулж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд Ардчилсан намаас 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Үндсэн дүрмийг шинэчлэн боловсруулах Ажлын хэсэг гарч гурван сарын хугацаанд шинэчилсэн төслийг боловсруулсан. Ингээд Ажлын хэсгийн боловсруулсан уг төслийг өнгөрөгч тавдугаар сард 21 аймаг, есөн дүүргийн намын нийт гишүүдээр хэлэлцүүлж саналыг нь авсан.

Ардчилсан намын дүрмээр тус шинэчилсэн төслийг Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл хэлэлцэж Үндэсний бодлогын хороонд өргөн барих дэгтэй.

ШУУД: УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Ч.Анар нарын гишүүд хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан электрон тамхи, тамхидалтын асуудлаар мэдээлэл хийж байна
ШУУД: УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Ч.Анар нарын гишүүд хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан электрон тамхи, тамхидалтын асуудлаар мэдээлэл хийж байна
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.