Сүхбаатар дүүргийн хэмжээнд энэ хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 51 сургуульд 49850, 59 цэцэрлэгт 11 мянга гаруй хүүхэд ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ. Гэвч боловсролын байгууллагын үйл ажиллагааг сайжруулж, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд сургалтын тоног төхөөрөмж өнөөгийн хэрэглээний шаардлагыг хангах ёстой талаар мэргэжилтнүүд хэлдэг.

Тэр тусмаа технологийн хөгжил хурдацтай хөгжиж буй өнөө үед загвар хуучирч, хурд удааширсан компьютертой байгааг багш нар хэлдэг.Иймд тус дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр төрийн өмчийн 19 сургуульд 199 ширхэг багшийн зөөврийн компьютерийг хүлээлгэн өгсөн байна.

Ташрамд дурдахад, Сүхбаатар дүүрэг энэ онд нийтдээ дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын орчин нөхцөл, тоног төхөөрөмжийг сайжруулах, багшийн хөгжлийг дэмжих, засвар шинэчлэлтийн хүрээнд 29.3 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж.
