НЗХГ-ын дарга Б.Одбаяр Энхтайваны гүүрний засвар, шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Энхтайваны гүүрийг 1958 онд Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байсан. 2005 онд урд талын захын тулгуур, зорчих хэсэг, хайс фасадын засвар, 2021 онд зорчих хэсгийг хучиж байсан. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд иж бүрэн шинэчлэл хийгээгүй. Тиймээс тус гүүрийг 2026 онд бүрэн шинэчилнэ" гэв.