Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Хүрэлсүх, Г.Занданшатар хоёр “Их тэнгэр”-т МАСЗХ-НАМЗХ-СДЗХ-ны үе үеийн удирдлагуудыг цуглуулж намын даргын төлөөх “ЛОББИ” уулзалт хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 57 секунд

May be an image of 2 people and textНамууд энэ намрын улс төрийн бэлтгэл ажлаа хэдийнэ базааж эхэлснийг сүүлийн өдрүүдэд өрнөж буй үйл явцууд харуулж байна. Ардчилсан нам энэ сард багтаан шинэ даргаа "өлгийдөх"-өөр төлөвлөж байгаа бол МАН ирэх сард намын даргын сунгаагаа хийхээр ярьж эхлээд буй. Үүнийг "угтсан" улс төрийн сонирхолтой уулзалтууд ч эхэлж, өнгөрсөн Бямба гарагт л гэхэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэр бүхий 20 орчим гишүүнийг Архангайн Цэнхэрт хүлээн авч уулзсан байдаг. Тэгвэл нөгөө талд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд талынхан өнөөдөр 15:30 цагаас МАСЗХ-НАМЗХ-СДЗХ гэх залуучуудын байгууллагынхаа үе үеийн дарга, удирдлагуудыг Их тэнгэрт хүлээн авч уулзах гэж байна. Эл уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх биечлэн оролцох бөгөөд тэрбээр Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч байсан гэдгээрээ нөлөөтэй оролцох юм.

Нөгөөтээгүүр эл залуучуудын холбоо бол нам доторх үе, үеийн төлөөллийг багтаадаг улмаар түүндээ аймаг, орон нутгийн дарга нараас авхуулаад дийлэнх нь удирдах түвшний улс төрчдийг хамруулдаг МАН-ын хүчтэй цөм хэсэг. Өөрөөр хэлбэл, ач холбогдлын хувьд намдаа тэр тусмаа энэ удаагийн Их хуралд нөлөөтэй хэсэг гэсэн үг юм. Энэ утгаараа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар намын их хурлаас урьтан энэ хэсэгт өөрсдийн "лобби"-гоо бататгах гэж байна. Ингэхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс намын их хурал дээр Г.Занданшатарыг намын даргад зүтгүүлж, Я.Содбаатарыг генсекээр нь үлдээх агуулга дор гишүүдээ "хайрцаглах" болтой.

Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Энхтуяа сонгогдлоо
Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Энхтуяа сонгогдлоо
 
ЭЗБХ: Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилж, Б.Лхагвасүрэнг чөлөөлөхийг дэмжлээ
ЭЗБХ: Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилж, Б.Лхагвасүрэнг чөлөөлөхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.