Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж буй улсын хөрөнгийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийг ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл ахалж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 3 секунд

Ерөнхий сайд Г.Занданшатар авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн хөрөнгө хураах ажлыг АТГ-тай хамтран эхлүүлэхээ мэдэгдээд байсан. Тэгвэл санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж буй улсын хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах захирамж гаргалаа.

Тодруулбал, тухайн ажлын хэсгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ахалж буй бол орлогч даргаар ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор ажиллах юм байна. Мөн АТГ-ын удирдлагууд, ББСБ-уудын удирдлагууд, Хөрөнгийн үнэлгээний төвөөс дээрх ажлын хэсэгт багтжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар уг ажлын хэсгийн хамтаар банкны эрх хүлээн авагчаас өр төлбөрт санал болгосон зарим хөрөнгийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцав. Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байх “Гантиг вилла” төслийн талбайд ажиллалаа. 180 айлын орон сууцны зориулалттай, 9 блок бүхий хөрөнгийг 2022 онд 86.6 тэрбум төгрөгийн өр төлбөрт шилжүүлэн авсан ч одоог болтол уг хөрөнгө царцсан байдалтай байгаа юм.

Уг хөрөнгийг яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулж, улсад учруулсан хохирлыг барагдуулахын тулд ажлын хэсэг хэд хэдэн чиглэлээр шуурхай арга хэмжээ авахаар тогтов. Үүнд:

Нэгдүгээрт, уг хөрөнгийн үнэлгээг бодитой тогтоосон эсэхийг нягталж шалгах. Хэрэв хэт өндрөөр үнэлсэн байх аваас хууль хяналтын байгууллагад шилжүүлж, хариуцлага тооцуулах, өр төлбөрт үүсэх зөрүү үнийн дүнг нэхэмжлэх. Хоёрдугаарт, нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулж, орлогыг зохих журмын дагуу холбогдох сан, дансанд төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.

Мөн Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутагт байх 648 м2 талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй хоёр давхар обьектыг улсын орлогод яаралтай бүртгэн авч, барилгын ажлыг дуусгахад шаардлагатай санхүүжилтийг тооцож гаргах, улмаар обьектыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэхээр болов.

Уг ажлын хэсэг нь өр төлбөрт санал болгосон хөрөнгийн жагсаалт, холбогдох мэдээллийг нэгтгэх, буцаан төвлөрүүлсэн хөрөнгийг худалдан борлуулах ажлыг зохион байгуулах, өр төлбөрт тооцож авсан үл хөдлөх эд хөрөнгийг тэргүүн ээлжинд боловсрол, эрүүл мэндийн салбарын хэрэгцээнд ашиглуулах талаар санал боловсруулах, дуусаагүй барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө болон төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дуусгах, ашиглалтад оруулах талаар санал боловсруулах үүрэгтэй ажиллах юм.

Э.Бат-Амгалан: Шат, шатны байгууллагууд ажилдаа эзэн болж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэхэд хамтарч ажиллах шаардлагатай
Э.Бат-Амгалан: Шат, шатны байгууллагууд ажилдаа эзэн болж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэхэд хамтарч ажиллах шаардлагатай
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.