Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын даргын 20 гишүүнтэй хийсэн хөдөөний уулзалтаар ямар УЛС ТӨР яригдав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

УИХ-ын хаврын чуулган хааснаас хойш хэсэг нам жим байсан улс төр идэвхжиж эхлээд байна. Тухайлбал, өнгөрч буй долоо хоногт АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж ҮБХ-ны хурлаа энэ сарын 28-нд, Их хурлаа 31-нд хуралдуулахаар товлосон. Эдгээр хурлуудаар намынхаа үндсэн дүрмээ хэлэлцэж, даргын сунгаагаа хийхээр төлөвлөөд байгаа юм.

Харин нөгөө талд ч улс төрийн уулзалтууд болсон талаар эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн өдрүүдэд орон нутагт нэр бүхий 20 орчим гишүүнтэй уулзсан гэх мэдээлэл бий. Уулзалтад оролцсон гишүүдийн нэрс тодорхойгүй байгаа ч парламентад анх удаа сонгогдсон болон жагсаалтын гишүүд байгаа гэнэ.

Эх сурвалжийн мэдээлснээр, уг уулзалт өнгөрсөн пүрэв гарагт эхэлсэн бөгөөд маргааш Улаанбаатарт ирэх төлөвтэй байгаа аж. МАН-ын Их хурал ирэх есдүгээр сард хуралдахаар яригдаж буй бөгөөд тэд мөн МАН-ын даргын сунгаа, ирэх 2026 оны төсөв, намрын улс төр зэрэг хэд хэдэн чухал сэдвүүдийн хүрээнд уулзсан байх магадлалтай юм.

T-ARA Хё Мин: Монголчууд надад сэтгэл татам гайхалтай гэнэтийн бэлэг барьсан
T-ARA Хё Мин: Монголчууд надад сэтгэл татам гайхалтай гэнэтийн бэлэг барьсан
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.