Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

T-ARA Хё Мин: Монголчууд надад сэтгэл татам гайхалтай гэнэтийн бэлэг барьсан

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 43 секунд

Тун удахгүй ирэх сарын 12-ны өдөр "K Pop" хөгжмийн хоёрдугаар үеийн томоохон төлөөллүүдийг нэг болсон алдарт "T-ARA" хамтлаг Монгол Улсад хоёр дахь тоглолтоо хийх гэж байна.

Одоогоос 12 жилийн өмнө буюу 2013 онд "T-ARA" хамтлаг Монголд ирж тоглолтоо хийж байсан юм.

Ингэснээр тус хамтлаг нь Монголд ирж хоёр дахь удаагаа тоглолтоо хийх анхны өндөр зэрэглэлийн анхны "Idol" хамтлаг болох бөгөөд тус хамтлагийн гишүүн нь Хё Мин буюу Пак Сүн Ён Монгол Улсад гурав дахь удаагаа ирэх анхны "K Pop" Idol болно.

Хё Миний тухайд өнгөрсөн жил буюу 2024 онд Монголд хоёр дахь удаагаа ирсэн байдаг. Түүнийг Монголд хоёр дахь удаагаа хөл тавихад нь Монголчууд түүнд "Ишиг" бэлэглэсэн бөгөөд тэрээр өөрийн ишигтээ "МонХани" гэх нэрийг хүртэл өгсөн.

Түүнд ишиг бэлэглэсний дараа өөрийн сэтгэгдлийг өгүүлж байсан юм. Тэрбээр "Монголчууд хүндтэй зочиндоо малын төл бэлэглэдэг юм байна. Надад бэлэглэсэн энэхүү бэлэг нь үнэхээр гэнэтийн байж мөн үнэхээр таалагдав" гэж байв.

Ингэснээр "T-ARA" хамтлагийн дуучин Хё Мин Монголчуудаас ишиг бэлгэнд авсан анхны Солонгос уран бүтээлч болсон бөгөөд түүнээс хойш "DJ Soda" Монголчуудаас ишиг бэлгэнд авсан хоёр дахь уран бүтээлч болж байсан билээ.

Ширээ, сандалгүй шинэ сургууль, цэцэрлэгүүдийн асуудлыг 9-р сарын 1-ний дотор шийдвэрлэж, үйл ажиллагааг нь эхлүүлэхийг даалгав
Ширээ, сандалгүй шинэ сургууль, цэцэрлэгүүдийн асуудлыг 9-р сарын 1-ний дотор шийдвэрлэж, үйл ажиллагааг нь эхлүүлэхийг даалгав
 
УИХ-ын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ
УИХ-ын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.