Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ширээ, сандалгүй шинэ сургууль, цэцэрлэгүүдийн асуудлыг 9-р сарын 1-ний дотор шийдвэрлэж, үйл ажиллагааг нь эхлүүлэхийг даалгав

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Өнөөдөр /2025.08.23/ Ерөнхий сайд Г.Занданшатар ХУД-ийн 16 дугаар хороонд баригдсан 181 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн цогцолборт үүссэн асуудалтай газар дээр нь очиж танилцлаа.

Энэ үеэр анги танхим нь ширээ сандалгүй 17 шинэ сургуулийн нэг болох ХУД-ийн 16-р хорооны 181 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын үйл ажиллагааг есдүгээр сарын 01-нд эхлүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар Боловсролын яам болон нийслэлийн удирдлагуудад даалгав.

Мөн ширээ, сандал, тавилга хэрэгсэлд шаардлагатай санхүүжилтийг лизинг, түрээс болон хуульд нийцэх бусад арга замаар шийдвэрлэх эрхийг Боловсролын яаманд олгосон тогтоолын төслийг ирэх лхагва гарагийн ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.

Ингэснээр барилгын ажил нь дууссан ч ширээ сандал, тавилга хэрэгсэлгүй 17 шинэ сургуулийн асуудлыг шийдвэрлэж, богино хугацаанд хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх үүрэг даалгаврыг Боловсролын яам гүйцэтгэхээр болж байна.

Худалдан авах ажиллагаанд АТГ болон бусад холбогдох байгууллага хяналт тавина.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хоёр хүүхэд харгалзах хүнгүй байхдаа өндрөөс унаж амиа алджээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хоёр хүүхэд харгалзах хүнгүй байхдаа өндрөөс унаж амиа алджээ
 
С.Молор-Эрдэнийг оргон зайлах, эд мөрийн баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах үндэслэл бүхий барим мэдээлэл байгаа тул үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор болжээ