Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эх орноо сурталчлах “Соёл, спортын өдөрлөг”-өөр...

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 23 секунд

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2025” байлдааны буудлагатай хээрийн сургуулийн нэгэн чухал арга хэмжээ нь эх орныхоо өв соёл, уламжлалаа сурталчлах өдөрлөг юм. ОХУ-ын хувьд энэ сарын 19-ний өдөр сургуулийн нэгэн өдрийг дайчин нөхдөдөө зориулж, урлагийн тоглолт, шоу үзүүлбэр, үдшийн зоог бэлтгэж, нөхөрсөг спортын уралдаан тэмцээнийг өрнүүлсэн бол Монгол Улсын талаас энэ сарын 22-ны өдөр “Талын монголчууд” соёл, спортын өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Монголчуудын бэлтгэсэн соёл, спортын өдөрлөг гурван хэсгээс бүрдсэн бөгөөд үүнд нөхөрлөлөө бэхжүүлэх багийн спорт, үндэсний зоогоороо дайлах ёслол, үндэсний бөх, сур харваа, үндэсний урлагийн тоглолт, шоу үзүүлбэр, цэргийн хүний үндсэн хөдөлмөр буудлагын тэмцээн гэсэн бүтэн өдрийн туршид тасралтгүй үргэлжилсэн хөтөлбөр байв. Багийн спортын төрөлд олс таталт, 5 км-ийн гүйлт багтаж, хоёр орны цэргийн алба хаагчид холимог багаар оролцов. Энэ нь өрсөлдөөнөөс илүү нөхөрлөлийг бэхжүүлэх, танилцах, нэгнээ харилцан ойлгоход ач холбогдлтой. 5 км-ийн марш гүйлтэд гэхэд монгол цэргүүд орос нөхдийнхөө бууг үүрч, хувцсыг тэвэрч, сугадаж бариалах зураглалд үзэгчид алга ташин, талархал дэвшүүлж байсан юм.

Мэдээж энэ өдрийн хамгийн онцлох хөтөлбөр үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, гар барилдаан байв. Үндэсний бөхийн барилдаанд хүчит 32 бөх зодоглосноос 16 нь ОХУ-ын цэргийн алба хаагчид бөгөөд тэдний олонх нь барилдах дуртай туршлагатай тамирчид ажээ. Ингээд үзэгчдийг суудлаас нь өндийлгөсөн олон олон барилдааны түрүү бөхөөр Монгол Улсын аймгийн арслан дэд ахлагч И.Мандах (016), үзүүр бөхөөр ОХУ-ын цэргийн алба хаагч Ц.Балдан, их шөвөгт аймгийн арслан О.Пүрэв-Очир (326), ахмад Б.Доржсүрэн (120) нар шалгарлаа. Бөхийн барилдааныг Монгол Улсын начин, ахлах дэслэгч Ц.Чимэддорж (120), аймгийн арслан, ахлах дэслэгч Б.Батдорж (120) нар зохион байгуулж, үндэсний бөхийн гараа дэвээ, уран мэхийг үзүүлэх тоглолтоор толилууллаа.

Ийнхүү бөхийн барилдаантай зэрэгцээд сурын харваа, гар барилдаан, шатар, даамны нөхөрсөг тоглолтууд зохион байгуулагдаж, төгсгөлд нь Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн шүхэрчин дайчид гардан тулааны үзүүлэх тоглолт, ХЗЦК-ын Холбооны хээрийн зангилгааны инженер, туухай өргөлтийн дэлхийн хоёр удаагийн аварга, Азийн аварга дэслэгч Б.Ундрах гийрийн шоу үзүүлбэрээр бэлэг барилаа. Дэслэгч Б.Ундрах хоёр гартаа 16 кг-ийн жингийн туухайг “бөмбөг” шиг шидэж тоглосон нь энэ өдрийн чимэг үйл явдал байв.

Үүний ЦДБЭЧ-ын уран бүтээлчид үндэсний урлагийг харуулсан тоглолтыг үзэгчдийн алга ташилт дунд өргөн барилаа. Тэд тоглолтоо “Уяхан замба тивийн наран”-гаар эхлүүлж, үндэсний хөгжимчид нь монгол омогшил, бахархлыг төрүүлэх хөг аялгуугаар үргэжлүүлсэн юм.

“Нүүдэлчин Монгол” соёл, спортын өдөрлөгийн төгсгөлд хээрийн сургуулийн хоёр талын удирдагч бригадын генерал Ц.Буяндэлгэр, хошууч генерал В.А.Белявский нар нөхөрсөг тэмцээн, уралдаан, үндэсний бөхийн шилдгүүдийн шагналыг гардуулж баяр хүргэлээ. Бригадын генерал Ц.Буяндэлгэр монгол цэргүүдийн бэлтгэсэн соёл, спортын өдөрлөгт онцгой ач холбогдол өгч оролцсон ОХУ-ын цэргийн алба хаагчдад талархал илэрхийлсэн бол хошууч генерал В.А.Белявский “Монголчууд хувьтай ард түмэн гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ. Зогсох янзгүй шаагьж байсан бороо монгол нөхдийг маань үндэсний бөхийн барилдаан, сур харваагаа эхлүүлмэгц цэлмэсэн нь надад тийм бодол төрүүллээ. Монголчуудын өв соёл, уламжлал ёс нь үнэхээр гайхалтай” гэсэн юм.

Монгол, Орос дайчид 5 км-ийн гүйлтийн тэмцээнээр...
Монгол, Орос дайчид 5 км-ийн гүйлтийн тэмцээнээр...
 
Т.Доржханд: Намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн ч намын УЗ хүлээж авалгүй “Та дараагийн 4 жилд ачаагаа үүрэх хэрэгтэй” гэсэн
Т.Доржханд: Намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн ч намын УЗ хүлээж авалгүй “Та дараагийн 4 жилд ачаагаа үүрэх хэрэгтэй” гэсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.