Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол, Орос дайчид 5 км-ийн гүйлтийн тэмцээнээр...

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2025” байлдааны буудлагатай хээрийн сургуулийн хүрээнд Монгол Улсыг сурталчлах соёл, спортын өдөрлөг 08 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдаж байна. Монгол Улсын талаас соёлын өдөрлөгт зориулж үндэсний бөх, сур харваа, ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн тоглолт, монгол бичгээр нэрийг нь сийлж дурсгах үйлчилгээ, үндэсний зоог бэлтгэхийн сацуу хоёр орны цэргийн алба хаагчдын нөхөрлөлийг улам бэхжүүлж, танилцуулах хүрээнд ПМ болон СВД буудлага, 5 км-ийн гүйлт, гар барилдаан, олс таталт, шатар, даам олон хөтөлбөрийг бэлтгэв.

Яг одоогийн байдлаар үдээс өмнө олс таталт, 5 км-ийн гүйлт, буудлагын тэмцээнүүд амжилттай явагдаад байна. Хоёр орны цэргийн алба хаагчид өрсөлдөхөөс илүү хамтдаа холимог баг болон оролцсноороо онцлог бөгөөд 5 км-ийн гүйлтэд гэхэд нэг багт таван Монгол, таван Орос дайчид буутайгаа, нийт 4 баг гүйж, амжилттай бариалав. Бариалахдаа монгол дайчид нөхдийнхөө бууг үүрч, гараас нь дэмжиж, хөтөлж гүйсэн нь үзэгчдийн талархлыг хүлээж байсан юм.

Зам, талбайн цэвэрлэгээний тусгай зориулалтын 20 машин механизмыг хүлээн авлаа
Зам, талбайн цэвэрлэгээний тусгай зориулалтын 20 машин механизмыг хүлээн авлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -11 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -11 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.