Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг өнөөдрийн байдлаар санал хураалтад оролцсон иргэдийн 60 хувь нь ДЭМЖЭЭГҮЙ байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Хичээлийн шинэ эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор энэ сарын 25-наас есдүгээр сарын 14-нийг дуустал тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийхээр төлөвлөж буйгаа албаныхан танилцуулсан. Харин өчигдрөөс эхлэн НЗДТГ-аас иргэдийн дунд цахимаар санал асуулгыг эхлүүлсэн юм.

Тэгвэл өнөөдөр /08.22/ 11.30 цагийн байдлаар санал хураалтад 4260 иргэн оролцсоноос 60 хувь нь буюу 2557 иргэн дэмжээгүй бол 1703 иргэн буюу 40 хувь нь дэмжиж саналаа өгсөн байна. Санал хураалт энэ ням гарагийг дуустал үргэлжилнэ. Хэрэв та санал хураалтад оролцохыг хүсвэл ЭНД дарж холбогдоно уу.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхэдтэйгээ явж байхдаа тогтоол усанд унасан цахилгааны утасны тогонд цохиулж гэмтжээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхэдтэйгээ явж байхдаа тогтоол усанд унасан цахилгааны утасны тогонд цохиулж гэмтжээ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.