Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Нийслэлийн хэмжээнд наймдугаар сарын 21-ний оройн 18:00 цагаас эхлэн холбогдох алба хаагчид үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллалаа. Тодруулбал, нийт 30 байршилд УБЗАА, ГУББГ, УСУГ, ОСНААУГ, УБЦТС ТӨХК зэрэг инженер хангамжийн байгууллагууд, дүүргүүдийн ЗДТГ, нийслэл, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа.

Тохижилт үйлчилгээний компаниуд цэвэрлэгээ үйлчилгээ хийж, 500 гаруй ажилтан машин, техникийг бүрэн дайчлан ажиллав. Нийслэлийн гудамж, талбайд үерийн дараах ариутгал хийх ажлыг мөн зохион байгууллаа. Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйтгэлийн ажил үргэлжилж байна.

“Дархан төмөрлөгийн үйлдвэр”-ийн ашиг нэмэгдэж, үйлдвэрлэл өссөн хагас жил
“Дархан төмөрлөгийн үйлдвэр”-ийн ашиг нэмэгдэж, үйлдвэрлэл өссөн хагас жил
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.