Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол улс коронавирусээс сэргийлэх эсрэг арга хэмжээ юу хийв?

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 15 секунд
  • Коронавирус хаанаас үүдэлтэй, одоогоор хэдэн хүн өвчлөөд байна вэ?
  • Монгол улс короновирусийн эсрэг ямар арга хэмжээ авч байна вэ?

“2019-nCoV” гэх шинэ вирус бол коронавирусийн бүл дотроос өмнө нь хүнд халдварлаж байгаагүй аж. Коронавирус бол вирусийн нэг бүл. Гэвч үүн дотроос ердөө зургаа нь л хүнд халдварладаг бол шинээр гарсан вирус нь долоо дахь болж байгаа юм. Өвчний вирус анх БНХАУ-ын Ухань хотын далайн гаралтай бүтээгдэхүүний захаас илэрчээ. Даваа гарагт Хятадын албанаас анх удаа коронавирусийг хүнээс хүнд халддагийг мэдэгдсэн. Үүний дараа Хятадын төрийн телевизээр есөн хүн нас бараад, 35 хүний бие хүнд  байгааг зарлав. Бээжин, Шанхай гэх мэтчилэн Хятадын томоохон хотуудад 1 сарын 22-ны байдлаар нийт 291 хүн өвчлөөд байна. Үүний дотор 11 сая хүнтэй Ухань хотод ихэнх тохиолдлууд илэрсэн. Мөн хилийн чанадад Япон, Өмнөд Солонгос, Тайванд тус бүр 1, Тайландад 2, АНУ-1 өвчтөн бүртгэгдсэн.

Шинэ вирус туссан тохиолдолд амьсгалын замын өвчлөл, халуурах, ханиах, амьсгал тасалдах, амьсгалахад хэцүү байх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас амьд амьтантай хамгаалалтгүй харьцахгүй байхыг, мах өндгийг бүрэн болгож идэх, ханиадны шинж тэмдэгтэй хүнтэй ойртохгүй байхыг зөвлөжээ.

ОХУ-ын ЭМЯ, холбогдох байгууллагууд энэхүү короновирусын эсрэг вакцин гарган авахаар ажиллаж эхэлжээ.
Азийн хотууд төдийгүй АНУ-ын Нью-Йорк, Сан-Франциско, Лос Анжелос, Австрали, Сингапур, Хонг Конг, Тайван, Япон зэрэг хэд хэдэн орны удирдлагууд Ухань хотоос ирсэн иргэдэд онгоцны буудал дээр зорчигч нэг бүрийн биеийн халуунд хэмжилт хийж, хяналт тавьж эхэлжээ.

  • Монгол улс короновирусийн эсрэг ямар арга хэмжээ авч байна вэ?

Коронавирусийн халдварын талаар ЭМЯ-наас өнөөдөр л мэдээлэл хийсэн. Яамны газрын дарга Д.Нарангэрэл: “   БНХАУ-д бүртгэгдэж буй шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг Эрүүл мэндийн Дэд сайдаар батлуулан аймгийн Нийслэлийн ЭМГ, төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүдэд хүргэн хэрэгжүүлж ажиллаж байна.

Нэгдүгээр сарын 10-нд БНХАУ, Хонг Конгоос онгоцоор ирсэн халуурсан, ханиалгасан, амьсгалын замын халдварын сэжигтэй 6 хүнийг ХӨСҮТ-д түр тусгаарлан, онош тодруулах шинжилгээ хийж, шинэ коронавирусын халдвар биш гэдгийг тогтоосон.

Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, эрүүл мэндийн байгууллагуудад сэрэмжлүүлэг, мэдээлэл, авах арга хэмжээний талаар албан тоот хүргүүлсэн. Эрүүл мэндийн яам ДЭМБ-тай байнгын холбоотой ажиллаж, энэ мэдээллээрээ шийдвэр гаргагчид болон холбогдох албан байгууллагуудыг мэдээллээр ханган ажиллаж байна” гэв.

Коронавирусийн халдвар ахуйн хавьтал болон агаар дуслын замаар дамждаг. Агаар дуслын замаар дамжиж байгаа тул хэн ч өвчлөх эрсдэлтэй. Тэр тусмаа анх халдвар гарсан улстай хил залгаа манай улсад энэ шинэ төрлийн вирус нь орж ирэх өндөр магадлалатай. Гэтэл эрүүл мэндийн яамныхан сэргийлэх эсрэг арга хэмжээ гэж холбогдох байгууллагуудад сэрэмжлүүлэх мэдээ л хүргэн сууж байна. Дээр дурьдсанчилан бусад улс орнууд хил дээрээ хяналт шалгалт хийж байхад холбогдох яам тагнуулын ерөнхий газар зэрэг сэрэмжлүүлэг гарган, хилээр орж ирсэн зорчигчдын эрүүл мэндийн мэдээллийг л хүлээгээд сууж байна.

 

 

Амьтны хүрээлэнгийн тураалд орсон арслангийн зураг хүмүүсийн дургүйцлийг хүргэлээ
Амьтны хүрээлэнгийн тураалд орсон арслангийн зураг хүмүүсийн дургүйцлийг хүргэлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц