Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг сонголоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 30 секунд

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнөөдөр (2025.08.13) хуралдав. Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар тус хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байна.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8-д “Түр хорооны даргаар түр хороо байгуулах саналыг анх санаачилсан гишүүнийг томилж ажиллуулах бөгөөд уг гишүүн өөрөө татгалзсан тохиолдолд түр хороо байгуулах санал тавьсан бусад гишүүд дотроосоо түр хорооны даргаа олонхын саналаар сонгоно. Түр хороо байгуулах санал тавьсан гишүүд даргаа дотроосоо сонгох шаардлагагүй гэж үзвэл түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно” гэж заасан байдаг. Энэ дагуу түр хороог байгуулах саналыг анх санаачилсан Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдалыг түр хорооны даргад нэр дэвшүүлэх саналыг Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар гаргав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан тодруулга хийж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 6 гишүүн санал нэгтэйгээр дэмжив. Иймд “Хянан шалгах түр хорооны даргыг сонгох тухай” түр хорооны тогтоолын төслийг С.Зулпхар гишүүн хуралдаанд танилцуулсан юм. Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг батлах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжснээр тогтоол батлагдаж, О.Батнайрамдал гишүүн Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны даргаар сонгогдов.

Ч.Төгсдэлгэр: РЦНК-ийн баруун талд ногоон байгууламж барих асуудалд хувийн хэвшилтэй зөвшилцөж байна
Ч.Төгсдэлгэр: РЦНК-ийн баруун талд ногоон байгууламж барих асуудалд хувийн хэвшилтэй зөвшилцөж байна
 
Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч “Шилдэг ТоС банк”-аар тодорлоо
Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч “Шилдэг ТоС банк”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.