Таван шарын нүхэн гарцын төмөр замын гармын хойд хэсгийн авто замын засварын ажил ирэх баасан гарагт эхлэх тул замыг хэсэгчлэн хаах гэж байна. Тодруулбал, энэ сарын 15-ны 22:00 цагаас ирэх есдүгээр сарын 3-ны 22:00 цаг хүртэл хаах аж.
Иймд ажил гүйцэтгэх хугацаанд тус чиглэлд зорчих жолооч, зорчигчид ачаалал багатай өөр маршрутыг сонгохыг зөвлөж байна.

