Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлэнгэ аймгийн Орхон сум эрт ургацын төмсөө хурааж эхэлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Орхон сум энэ жил нийт 25,105.73 га эргэлтийн талбайд тариалалт хийжээ. Үүнээс найман аж ахуйн нэгж, 14 иргэн 237 га талбайд эрт ургацын төмс тарьж, долдугаар сарын 23-наас хураалтаа эхлүүлсэн байна.

Одоогийн байдлаар тариаланчид 750 тонн эртийн төмс, найман тонн сонгино, 90 тонн тарвас хураан авч, дотоодын зах зээлд нийлүүлээд байгаа юм. Орхон сум далайн түвшнээс дээш 600-620 метрийн өндөрт оршдог, дулааны өдрүүд олонтой тул Монгол Улсад хамгийн түрүүнд эрт ургацын төмс хурааж эхэлдэг онцлогтой.Тус суманд 2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тариалангийн талбайн хөрс хамгаалах ажил хийгдэж байна.

Энэ хүрээнд: 12.2 км урт ойн зурвас байгуулж, 12.2 мянган улиас, хайлаасны суулгац тарьж, хоёр худаг шинээр гаргаад байна. 12.2 км хамгаалалтын хашаа барихад шаардлагатай 2960 ширхэг төмөр, бетон шонг долоон аж ахуйн нэгж, 39 иргэнд олгон, ажлыг гүйцэтгүүлжээ.

Нийслэл хотын төв болон бусад хэсгээр гэрлийн шон, барилга байгууламжийн дээврээр татагдсан кабелийг цэгцэлнэ
Нийслэл хотын төв болон бусад хэсгээр гэрлийн шон, барилга байгууламжийн дээврээр татагдсан кабелийг цэгцэлнэ
 
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.