Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэл хотын төв болон бусад хэсгээр гэрлийн шон, барилга байгууламжийн дээврээр татагдсан кабелийг цэгцэлнэ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Нийслэлийн дэд бүтэц хариуцсан нэгдүгээр орлогч дарга Т.Даваадалайг хүлээн авч уулзжээ. Нийслэлийн дэд бүтэц, явган хүний замын бүтээн байгуулалт болон түүнийг дагасан харилцаа холбооны худаг, сувагчлалын ажил, агаараар буюу гэрлийн шон, троллейбусны даацын баганууд, барилга хооронд дамжин татагдсан кабелиудыг цэгцлэх, буулгаж худаг сувагчлалаар оруулах, хэрэглээгүй кабелиудыг буулгах талаар ярилцсан байна. Уулзалтаар Худаг сувагчлал, кабелийн асуудлыг үе шаттай шийдэхээр дараах ажлуудыг хийхээр тохирсон аж.

Үүнд:

  • Төв замын дагуух дутуу үлдсэн худаг сувагчлалын ажлуудыг дуусгах
  • Харилцаа холбооны кабелиудыг агаараар татах эрх зүйн баримт бичиг, стандартуудыг боловсруулж, батлах
  • Төвийн зам дагасан агаараар татагдсан буулгах боломжтой кабелиудыг буулган, худаг сувагчлалд шилжүүлэх
  • Барилга хооронд замбараагүй татагдсан кабелиудыг цэгцлэн багана татах, хүчитгэх
  • Олон жилийн турш цэгцлэхээр ярилцаж буй уг асуудлыг хөндөн, ажил хэрэг болгож хамтран ажиллахаар санал санаачилга гаргаж буй Нийслэлийн дэд бүтэц хариуцсан нэгдүгээр орлогч дарга Т.Даваадалайд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар талархал илэрхийлэн, хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Экспорт эхний 7 сард өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор буурахад нүүрсний экспорт 2.4 тэрбум ам.доллароор буурсан нь голлон нөлөөлжээ
Экспорт эхний 7 сард өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор буурахад нүүрсний экспорт 2.4 тэрбум ам.доллароор буурсан нь голлон нөлөөлжээ
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.