Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан орон нутгийн ойн хортон шавжийг устгах санхүүжилтийг 2026 оны төсөвт суулгуулах асуудлаар Сайд Б.Батбаатарт санал хүргүүлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 54 секунд

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан орон нутагт ойн хөнөөлт хорхой шавж их хэмжээгээр үүрлэж, байгаль, ой сүйтгэж байгаа асуудлаар хандсан иргэдийн хүсэлтийг БОУАӨ-ийн сайд Б.Батбаатарт уламжилж, мөн сана хүргүүлжээ.

Хүргүүлсэн саналдаа тэрбээр "Монгол орны ойн сангийн ихэнх хэсэг ойн хортонд идэгдэж, ойн баялаг гамшгийн эрсдэлд хүрсэн. Холбогдох яам, газраас 2025 онд авсан арга хэмжээ, төсөвлөсөн санхүүжилт, хэрэгжүүлсэн үр дүн, ойн хортны учруулсан хохирлын судалгаа бүрхэг байна.

Ойн газар өнгөрсөн төсвийн тодотголоор 15 тэрбум төгрөг зориулалтаар нь ашиглаагүй гэх шалтгаанаар татуулсан. Гэтэл хамгийн их ойтой Хөвсгөл аймагт гэхэд ойн хортонтой тэмцэхэд ойролцоогоор 3.1 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ дүнгээр тооцоход 15 тэрбум төгрөгөөр ойн хортонтой тэмцэх маш их ажил хийж болохоор байсан байна.

Энэ татуулсан мөнгөө Сангийн яаманд нөхцөл байдлаа ойлгуулж, хүсэлт тавиад ойн хортны хор цацахад зориулж яагаад болоогүй юм бол гэдгийг гайхаж байгаа. Ойн газрын дарга гэж хүн яг ийм үед ойн төлөө дуугармаар, араас нь явмаар байх юм.

8 сарын 10-наас ойн хортон шавж нисээд явчихдаг тул ямар ч арга хэмжээ аваад үр дүнгүй болдог талаар байгаль хамгаалагчид ярьсан. Ирэх жил ойн хортонтой тэмцэхэд зориулж ойн сан бүхий аймгуудад хангалттай төсөв баталж өгөх ёстой. Энэ талаар холбогдох сайдад албан бичиг хүргүүллээ" гэжээ.

Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд 11,3 их наяд төгрөг шаардагдах хөрөнгө оруулалтын  1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд 11,3 их наяд төгрөг шаардагдах хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
 
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.