Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

14 байршилд явган хүний замыг шинэчилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

May be an image of street, road and text that says 'U ubn on ubA! 6AЙHA? U ubn ubn'Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд нийт 59.6 км явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилж буй. Өнөөдрийн байдлаар 14 байршилд явган хүний зам шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын томоохон гудамж болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөөний явган хүний замыг шинэчилж байгаа юм. Ингэхдээ стандартад нийцүүлж байгаа бөгөөд өргөн байснаа нарийсах, тасрах, нийтийн эзэмшлийн талбайг дур мэдэн зогсоол болгох, явган зам руу оруулж барилга барьсан зэрэг зөрчлийг арилгуулж байна.

Шинэ чулуун хавтангууд нь барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүй буюу алхахад саад болохгүй. Мөн явган замын хавтанг том хэмжээтэйгээр буюу 30см x 60см болон 30см х 30см хэмжээтэй хийж байна. Ингэснээр дугуй болон скүүтэр зэрэг цахилгаан хэрэгсэлтэй зорчигчдод саадгүй байх юм. Харин явган замын хуучин хавтангуудыг дүүргүүдэд хүлээлгэн өгч байна.

Г.Чинзоригийг онц хэрцгийгээр хүнийг алах гэх зүйл ангиар шалгаж дуусан прокурорт шилжүүлжээ
Г.Чинзоригийг онц хэрцгийгээр хүнийг алах гэх зүйл ангиар шалгаж дуусан прокурорт шилжүүлжээ
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.