УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.
Өнөөдрийн хуралд оролцон гишүүд “Авлигатай тэмцье- Эерэг болгоё” гэсэн уриа бүхий үгтэй амны хаалж зүүж, энгэртээ цагаан тууз тогтоожээ. Сонирхуулахад, НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр болгосон байдаг. Авлигын эсрэг уриатай маск болон цагаан туузтай гишүүдийн зургуудаас сонихуулж байна.