
НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамт олон 3х3 төрлөөр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, түүх бүтээсэн эмэгтэй шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа. Энэ тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж, "Эдгээр охид спортын бахдам амжилт гаргаад зогсохгүй Монголын олон мянган охид, залууст урам зориг өгч, үлгэр дуурайл үзүүлж байгаа юм. Бидний зүгээс халуун баяр хүргэж, хамтран ажиллах болсондоо баяртай байна" гэжээ.




