Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл ирэх ДАВАА ГАРАГТ эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Цэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш эхэлнэНийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээн авна.

2025-2026 оны хичээлийн жилд УЛСЫН ХЭМЖЭЭНД 278,290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 135,582 хүүхэд нь нийслэлд хамаарна.

Нийслэлийн хүүхдийг насаар нь харуулбал:

2 настай-30304

3 настай-31843

4 настай-35698

5 настай-37837 хүүхэд байна.

Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

📌 Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;

📌 Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;

📌 Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх ёстой аж.

Шадар сайд С.Амарсайхан: Эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эртнээс зохион байгуулах шаардлагатай
Шадар сайд С.Амарсайхан: Эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эртнээс зохион байгуулах шаардлагатай
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.