Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ наймдугаар сарын 1-нээс шатахууны экспортоо 1 сар хязгаарласан ч Монгол Улсыг хамруулахгүй, шатахууныг тасалдуулахгүй гэв

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 47 секунд

May be an image of 16 people and textМонгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Женев хотод зохион байгуулагдаж буй Парламентын дарга нарын дэлхийн 6 дугаар бага хуралд оролцох үеэрээ ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Хатагтай В.И.Матвиенкотой албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко уламжлалт, найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий Монгол Улстай хамтын ажиллагаагаа улам бүр хөгжүүлэх, худалдаа, эдийн засаг, боловсролын чиглэлээр харилцан санал солилцлоо. Тухайлбал, ОХУ-ын Засгийн газраас 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр “ОХУ-аас автобензин экспортлохыг хориглох тухай” тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Нэмэлт, өөрчлөлтөөр 2025 оны наймдугаар сарын 1-нээс автобензиний экспортыг нэг сарын хугацаанд бүрэн хориглох шийдвэр гаргасан бөгөөд Монгол Улсыг үүнд хамааруулахгүй гэдгийг онцоллоо. Түүнчлэн, цаашид Монгол Улсад экспортолж буй эрчим хүч, шатахууны бүтээгдэхүүнүүдийг тасалдуулахгүй хэмээв.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хоёр улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буй баяртай байгаагаа илэрхийлээд УИХ-аас хоёр орны нийгмийн өргөн хүрээг хамарсан олон талт харилцааны эрх зүйн орчинг сайжруулах, шинээр бүрдүүлэхийн төлөө ажиллаж буй гэв. Цаашид хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж байна гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

УЕПГ: Мансуурах зөрчлийн хэрэг 2024 оныхоос 63.5 хувиар өсчээ
УЕПГ: Мансуурах зөрчлийн хэрэг 2024 оныхоос 63.5 хувиар өсчээ
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.