Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Хүүхдүүдээ улаассан төмрөөр түлнэ гэж айлгасан аавыг шалгаж, хүүхдүүдийг хамгаалалтад авчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 20 секунд

May be an image of 4 people and people smiling

Нэгэн иргэн цахим орчинд хүүхдүүдээ харааж, загнаж, түлчихнэ шүү хэмээн айлгаж буй бичлэгээ нийтэлсэн талаар бид мэдээлсэн. Бичлэгт бага насны 3 хүү, нэг охин байгаа бөгөөд аав нь тэднийг "Гарч сүү өргөөд ороод ир. Миний аавыг эрүүл болгож өгөөч гэж гэж хэлээд сүүгээ өргөөд орж ир. Бүгдийг чинь алчихна шүү" гэх бөгөөд мөн галд төмөр улаасгаад "Түлчихнэ шүү" хэмээн хүүхдүүдээ айлгаж буйгаа бичиж, Увс аймгийн нэгэн группт нийтэлсэн байдаг.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс "Олон нийтийн цахим сүлжээнд “Бага насны хүүхдүүдийг элдэв ёс бус үгээр хэлж хараан, хайрч, түлнэ” гэх зэргээр айлгаж байгаа иргэний бичлэг нийтлэгдсэн. Цагдаагийн байгууллагаас уг асуудлыг энэ сарын 29-ний өдөр бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр орон нутгийн хүүхэд хамгааллын байгууллагатай хамтран хамгаалалтад авч, эрсдлийн зэргийн үнэлгээг хийж байна. Одоогоор шалгалтын ажиллагааг шуурхай явуулж байна" гэлээ.

Сонгинохайрхан дүүрэгт голын ай сав орчимд 21600 ам.метр талбайд 62.3 тонн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэв
Сонгинохайрхан дүүрэгт голын ай сав орчимд 21600 ам.метр талбайд 62.3 тонн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэв
 
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.