Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шөнийн цэнгээний газарт төлбөрөө төлөхөөс зайлсхийж, бусдад хутга тулган сүрдүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Прокурорын байгууллага шөнийн цэнгээний газарт үйлчилгээний төлбөрөө төлөхөөс зайлсхийж, бусдад хутга тулгаж сүрдүүлсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал, Иргэн Т.Г нар нь шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубын ажилчдад хутга тулган айлган сүрдүүлж үйлчилгээний төлбөр төлөхөөс зайлсхийж, бие махбодид нь халдсан, эрүүл мэндэд нь хохирол, хор уршиг учруулна, өмч хөрөнгийг нь устгана гэх зэргээр заналхийлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 /Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах/, Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-д зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

УЕПГ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
УЕПГ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
 
З.Энхболд: Менежментийн төлбөрийн 3 болон 6 хувийг хамгийн их зүтгүүлж батлуулсан хүн бол С.БАЯРЦОГТ
З.Энхболд: Менежментийн төлбөрийн 3 болон 6 хувийг хамгийн их зүтгүүлж батлуулсан хүн бол С.БАЯРЦОГТ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.