Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Найман зууны дараа Хархорум хотыг сэргээн байгуулах тухай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг буулгасан нь санамсаргүй үйл явдал биш юм

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 49 секунд

May be an image of ‎1 person and ‎text that says '‎U U ubn U ubn Юy 6AЙHA? U ubn तदर U ubn ח ubn ubn u Ubn‎'‎‎Анхдугаар Богд, Өндөр гэгээн Гомбодоржийн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн наадмыг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар үг хэллээ.

Тэрбээр "Анхдугаар Богд Жавзундамба хутагт, Өндөр гэгээн Гомбодоржийн Занабазарын мэлмий гийсний ой бол Монголын ард түмний тусгаар тогтнол, эрх чөлөөний үзэл санаа, үндэсний оюун сэтгэлгээ, урлаг, соёл, шашин шүтлэг сэргэн мандсаны түүхэн ой юм. Оюун санаа нь хүчирхэг өв уламжлалтай үндэстэн сэргэн манддаг. 21-р зуунд монгол хүний оюун ухаан, авьяас билиг, суу залийг ертөнцийн чихнээ дуурсгах үндэсний сэргэн мандалтын хүчирхэг, шинэ давалгаа эхэлж байна.

May be an image of 5 people, temple and text that says 'ubn ubn ubn ubn Юy 6AЙHA? ubn 抽い ปลก Boa U'

Найман зууны дараа Хархорум хотыг сэргээн байгуулах тухай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг буулгасан нь санамсаргүй үйл явдал биш юм. Энэхүү шийдвэр бол Их Монголын өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн алтан хэлхээ мөнхөд үргэлжлэн буйн илэрхийлэл, хөгжин дэвших шинэ эриний дуудлага юм.

”Миний зохиосон соёмбо үсэг дэлхийг бүрхэнэ” гэсэн Өндөр гэгээний бошго биеллээ олж, Монгол Улс энэ онд НҮБ-ын гишүүн бүх улс оронтой дипломат харилцаа тогтоолоо.

Анхдугаар Богдын төрийн хүний холч хараа, саруул ухаан, мэргэн бодлого, удирдагч, дипломатчийн ур чадвар, дорно дахины хос ёсны онолыг хэрэгжүүлэгч гүн ухаантных нь хувьд судлан суралцах, “Занабазар судлал”-ыг шинэ шатанд гаргах цаг ирсэн гэж үзэж байна" гэжээ.

May be an image of one or more people, people performing martial arts and text that says 'ubn ubn ubn ubn юy6AЙHA? Юy 6AЙHA? ubn รบอด Ubn'

Нэг кг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдан борлуулах гэж байсан бүлэг этгээдэд шүүхээс 8 жилийн хорих ял оногдуулжээ
Нэг кг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдан борлуулах гэж байсан бүлэг этгээдэд шүүхээс 8 жилийн хорих ял оногдуулжээ
 
УИХ-аар ирэх 7 хоногт ямар асуудлууд хэлэлцэх вэ
УИХ-аар ирэх 7 хоногт ямар асуудлууд хэлэлцэх вэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.