Өнөөдөр 12:00 цагийн байдлаар ШӨХТГ-аас Улаанбаатар хотын 6 дүүрэг, Налайх дүүрэг, Орхон, Дархан-Уул, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт байрлах зах, дэлгүүр, эмийн санд хяналт шалгалт хийж байна.
Хүчит шонхор захад өглөөний 07:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 7000-7500 төгрөг, хонины цул мах 7800-8000 төгрөг, үхрийн ястай мах 9000-10500 төгрөг, үхрийн цул мах 10000-12500 төгрөг, адууны мах 8500 төгрөг үнэтэй байна. Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны доод үнэ 7000 төгрөг болж 300 төгрөгөөр буурсан. Харин үхрийн ястай махны доод үнэ 9000 төгрөг болж 500 төгрөгөөр, үхрийн цул мах 10000-12500 төгрөг болж 1000 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 6000-6300 төгрөг болж 200 төгрөгөөр, үхрийн махны доод үнэ 7000 төгрөг болж 300 төгрөгөөр буурсан. Харин адууны мах 6500-6600 төгрөг болж 500-600 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 26.6 тонноор нэмэгдэж 121.7 тонн нийлүүлэгдсэн байна.
Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор, Нарантуул-2, Юмт бөмбөгөр, Содон бөмбөгөр, Дахи Оргих, Өнөд Арвижих, Мөнх дэвжих, Дэлгэрэх, Арвайхээр, Зургаан Од, Сагсага, Тод, Ананд, Хатан зөгий зэрэг зах, хүнсний дэлгүүрүүд хяналт шалгалтад хамрагдлаа. Алтжин бөмбөгөр хуваарийн дагуу амарч байна.
Нарантуул-2, Юмт бөмбөгөр, Содон бөмбөгөр захуудад худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7000-8000, хонины цул мах 7800-8500, үхрийн ястай мах 9000-10500, үхрийн цул мах 9500-12000, адууны мах 8500, Алтан тариан дээдийн дээд гурил 2100-2200, дээд 1400-1600, 1-р зэрэг 1200-1300, 2-р зэрэг 900-1000, цагаан будаа 2200-4000, элсэн чихэр 2200-2500, Монгол төмс 800-1000, Монгол лууван 1500, Монгол сонгино 2600-3000, Хятад сонгино 1500, өндөг 340-400 төгрөгийн үнэтэй байна.
Нарантуул-2 захын махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийнхтэй харьцуулахад хонины цул махны үнэ 8200 төгрөг болж 100-200 төгрөгөөр, үхрийн цул мах 9500-12500 төгрөг болж доод үнэ нь 1000 төгрөгөөр тус тус буурсан бол үхрийн цул махны дээд үнэ 1000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Тус захын махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэ ханштай харьцуулахад хонины махны үнэ 6200-6500 болж 200-300 төгрөгөөр, үхрийн махны үнэ 7300-7500 төгрөг болж 500-800 төгрөгөөр нэмэгдсэн байна. Тус захад Монгол луувангийн үнэ 1500 болж 300 төгрөгөөр буурсан.
Хүчит шонхор захад Монгол луувангийн үнэ 1500 болж 500 төгрөгөөр нэмэгдсэн байна.
“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12 цагийн байдлаар 115 утсанд 11, чатботод 5, и-баримт апликэйшнээр 2, дуут шуудангаар 3 иргэн тус тус хандсан байна.