Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгомол дунд насны морьдын уралдаанд Б.Пүрэв-Очирын наран зээрд түрүүллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 58 секунд

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан сонгомол дунд насны уралдаанаар үргэлжиллээ. Тус уралдаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Б.Пүрэв-Очирын наран зээрд түрүүллээ.

-Аман хүзүүнд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Нийслэлийн алдарт уяач Г.Алтансүхийн сартай хонгор

-Айргийн гуравт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат Аймгийн алдарт уяач Б.Батболдын халтар

-Айргийн дөрөвт, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат Нийслэлийн алдарт уяач Г.Алтансүхийн сартай хээр

-Айргийн тавд, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Т.Бямбажаргалын саарал тус тус хурдлав.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө
 
С.Молор-Эрдэнийг оргон зайлах, эд мөрийн баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах үндэслэл бүхий барим мэдээлэл байгаа тул үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор болжээ