Пүрэв гаргийн өглөө 05 цаг 45 минутад Байгал нуурын цутгал Сэлэнгэ мөрний адагт болсон газар хөдлөлт ОХУ-ын Буриад улсын долоон дүүрэгт мэдрэгджээ.
"Чичирхийлэл Кабанск, Прибайкальский, Иволгин, Зайграевский, Сэлэнгэ дүүргүүд, Тарвагатай аймаг болон Улаан-Үд хот гэсэн долоон газар мэдрэгдсэн" тухай Оросын Онцгой байдлын яамны хэвлэлийн алба мэдээлжээ. Барилга байшин сүйдсэн, хүний амь эрсэдсэн тухай мэдээлэл ирээгүй байна.
Буриад улсын Онцгой байдлын газрын цахим хуудсанд мэдээлснээр, газар хөдлөлтийн хүч 5.5 магнитуд байжээ. Газар хөдлөлтийн төв нь Сэлэнгэ мөрний адагт Дубинино суурингаас баруун хойд зүгт 16 км-ын зайтай газар байсан аж